Site Administrator
2026.09.19

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам албан ёсоор эхэллээ

“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагояа хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр сая гаруй хүн амтай Нагояа хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож, 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрлөөр нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.  Энэ удаагийн наадам “Imagine One Asia” буюу “Нэгдмэл Азийг төсөөлцгөөе” уриан дор зохион...

“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагояа хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр сая гаруй хүн амтай Нагояа хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож, 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрлөөр нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

Энэ удаагийн наадам “Imagine One Asia” буюу “Нэгдмэл Азийг төсөөлцгөөе” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улс 31 төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд нээлтийн ёслолд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр жагслаа.

Монголын багийн тугчдаар дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Энххүслэн нар сонгогдон оролцов.

Нээлтийн ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн болон ОУОХ-ны удирдлагууд, хүндэт зочдын хамт оролцож, тамирчдад амжилт хүслээ.

Азийн дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь олимпын дараах хэмжээгээр үнэлэгддэг олон спортын томоохон наадам бөгөөд Азийн шилдэг тамирчид нэг дор хуран чуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд дэлхийн болон олимпын аваргууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож буй нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам албан ёсоор эхэллээ
2026.07.28

Удахгүй гарах: гар утасны апп

Бид гар утасны аппликейшн дээр ажиллаж байна — юу хүлээж болох вэ?

Хэрэглэгчдийн хүсэлтээр бид гар утасны апп дээр ажиллаж эхэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуваалцах болно!

Удахгүй гарах: гар утасны апп
Мэдээ Site Administrator
2026.07.24

Шинэ багц нэмэгдлээ: Data & AI Essentials

Дата шинжилгээ, машин сургалтын үндсийг эзэмших шинэ багц.

Бид дата шинжилгээ болон хиймэл оюун ухаанд сонирхолтой хэрэглэгчдэдээ зориулж шинэ багц нэмлээ.

Багцад Python, Machine Learning, Deep Learning чиглэлийн ном орсон.

Шинэ багц нэмэгдлээ: Data & AI Essentials
Зөвлөгөө Site Administrator
2026.07.20

Wallet-аа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ

Хэтэвчээ цэнэглэж, хэд хэдэн багц худалдаж авахад хэрхэн хямдхан авах талаар.

Манай сайт дээрх хэтэвч нь таныг олон багц худалдаж авахад цаг хэмнэдэг.

Нэг удаа цэнэглээд, дараа нь дуртай багцаа шууд худалдаж аваарай — QPay руу дахин орох шаардлагагүй.

Wallet-аа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ
Зөвлөгөө Site Administrator
2026.07.15

Цахим ном уншихад цаг хэрхэн гаргах вэ?

Завгүй амьдралын хажуугаар унших дадлаа хэрхэн бий болгох тухай практик зөвлөгөө.

Олон хүн цаг байхгүй гэж боддог ч жижиг өөрчлөлтөөр өдөр бүр 20-30 минут гаргаж болно.

1. Тогтмол цаг сонгох

Өглөө эсвэл унтахын өмнө 15 минут зориулаарай.

2. Зорилт тавих

Долоо хоногт нэг бүлэг унших зэрэг бага зорилтоос эхлээрэй.

Цахим ном уншихад цаг хэрхэн гаргах вэ?
2026.07.09

BookVault-д тавтай морил — таны шинэ digital номын сан

Бид яагаад энэ платформыг бүтээсэн, юу хийж чадах талаар танилцуулга.

Сайн байна уу! Бид энэхүү платформыг ном сонирхогчид, суралцагчдад зориулан бүтээлээ.

Юу хийж чадах вэ?

Та ангилал бүрээс сонирхсон багцаа сонгож, доторх бүх номыг цахимаар уншиж болно.

Хэтэвчээ цэнэглэж, QPay-ээр шууд төлбөр хийх боломжтой.

BookVault-д тавтай морил — таны шинэ digital номын сан